Sep 24, 2019         10

Хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээний VI бүгд хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний 6 дугаар бүгд хурал 2019 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг царцаах, буцаах чиг үүрэгтэй “АРИН-АП” хэмээх сүлжээг анх БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд бий болгожээ. Одоогоор сүлжээний гишүүнээр 24 улс, ажиглагчаар олон улсын 9 байгууллага нэгдээд байна. Монгол Улсын хувьд Хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Даргалагч улсын эрх, үүргийг хэрэгжүүлж Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний 6 дугаар бүгд хурлыг удирдан зохион байгуулсан бөгөөд Бүгд хурлын дараа “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд мөн зохион байгууллаа. Олон улсын хурал, сургалтаар АРИН-АП сүлжээний гишүүн улс орнуудын төлөөлөгчид харилцан туршлага нээлттэй хуваалцах, албан болон албан бус шугамаар мэдээлэл солилцох зөв зохистой арга замыг тогтоож, хууль бус хөрөнгийг буцаах чиглэлээр урт хугацаанд, үр дүнтэй, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа бүгд хурлыг нээж хэлсэн үгэндээ “Авлигын болон бусад гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг царцаах, буцаан авах арга хэмжээ нь дан ганц нэг талын хүчин чармайлтаар үр дүнтэй болдоггүй, улс орон бүрийн ижил төстэй чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагуудын харилцан ойлголцсон, сайн хамтын ажиллагааны явцад бүрэн биеллээ олдог. Иймд бид бүхний хамтын ажиллагаа маш чухал юм” хэмээн онцоллоо. Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудаас авлигын гэмт хэрэгтэй албан болон албан бус туслалцаа шаардлагатай бол Авлигатай тэмцэх газрын зүгээс зохих үндэсний хууль тогтоомж, журмын дагуу шуурхай туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв.  

АРИН-АП сүлжээний 6 дугаар бүгд хуралд 22 улс, олон улсын 5 байгууллага, дотоодын төрийн 7 байгууллагын нийт 110 орчим төлөөлөгч оролцов.

Манай улсын хувьд АРИН-АП сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын дээд газартай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг олж тогтоон таслан зогсоож, эх оронд нь буцаасан, мөн Монгол Улсын хилээр хууль бусаар гарсан динозаврын ясыг БНСУ-аар дамжин гарах гэж байхад нь Өмнөд Солонгосын тал таслан зогсоож, Манай Улсад эргүүлэн авчирч байсан сайн туршлага бий бөгөөд энэ бүхэн АРИН-АП сүлжээ ашиглан шуурхай харилцан мэдээлэл солилцсоны үр дүн юм.

Авлигатай тэмцэх газар үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Швейцарийн Прокурорын газар, Австрийн Прокурорын газар, АНУ-ын Хууль зүйн департамент, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль зүйн газар зэрэг байгууллагуудтай хамтран хууль бус хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.  

iaac

 

iaac

iaaciaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us