Jun 28, 2011         6

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоол

ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

2011оны 04 сарын 25 өдөр                                         Дугаар 67                                      Орхон аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Ц.Идэрмөнх,
Иргэдийн төлөөлөгч Б.Цэцгээ, И.Чилхаасүрэн, Ж.Жанлав,
Шүүгдэгч Б, Д, О ,
Шүүдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Долгорсүрэн, Р.Дагва,
Нарийн бичгийн дарга Б.Жадамба нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, … аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Б-д, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар О-д, Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1, 271 дүгээр зүйлийн 271.1-д тус тус зааснаар Д-т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 210… тоот 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт, хэргийн холбогдол

Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-нд … аймгийн … суманд төрсөн, …настай, эмэгтэй, дээд боловсролтой эмгэг судлаач их эмч мэргэжилтэй, … аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл …, нөхөр хүүхдийн хамт … аймаг … сум … багийн … тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, … тоот регистртэй, … овгийн Б нь :

… аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаачаар ажиллахдаа 2010 оны 09 сард … аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношилгоо чанарын хяналтын улсын байцаагч Д, иргэн О нарын гуйлтаар гүйцэтгэх ёсгүй үүргээ гүйцэтгэж 2010.08.07-ны өдөр нас барсан Д-д задлан шинжилгээ хийгээгүй байж хийсэн тухай хуурамч задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл үйлдэж О-с 300.000 төгрөгийн хахууль авсан,
2.Монгол Улсын иргэн, … оны … дүгээр сарын …-нд … аймгийн … суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, … аймгийн “М” эмнэлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл…, хүүхдүүдийн хамт … аймгийн … сумын … багийн … тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, … тоот регистртэй …овгийн О нь:
2010 оны 08 сарын 07-ны өдөр өвчний учир нас барсан өөрийн нөхөр талийгаач Д-д задлан шинжилгээ хийгээгүй байж хийсэн тухай хуурамч тэмдэглэлийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Б-р үйлдүүлэн 300.000 төгрөгийн хахууль өгсөн, уг асуудал аймгийн Тагнуулын газарт шалгагдах үед … дарга Я-т аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношилгоо чанарын хяналтын улсын байцаагч Д-р зуучлуулан 1 сая төгрөгийг хахуульд өгүүлэхээр өгсөн.

3.Монгол Улсын харьяат, … оны … дүгээр сарын …-нд … дүүрэгт төрсөн, …настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоо …аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эмчилгээ, оношлогооны чанарын хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл …, нөхөр хүүхдийн хамт … аймгийн … сум … баг … тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, … тоот регистртэй, …овгийн Д нь:

2010 оны 09 сард … аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Б-н үйлдсэн хуурамч задлан шинжилгээний тэмдэглэлийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2010.10.21-ний өдрийн 41/13/675 тоот улсын байцаагчийн дүгнэлт, хуурамч тэмдэглэл гаргасан, иргэн О-с хээл хахуульд өгөх 1 сая төгрөгийг авч аймгийн … дарга Я-т өгөхөөр зуучилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
-Шүүгдэгч Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: Энэ асуудлыг миний хувьд санаачлан хийсэн зүйл байхгүй, аймгийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ оношлогоо чанарын хяналтын улсын байцаагч Д-н гуйлтаар хийсэн. Д “О гэх хүнийг явууллаа, туслаад байгаараа” гэсэн ба О нь ирээд “үйлдвэрээс нөхөн олговор хөөцөлдөх гэсэн чинь задлан хийсэн тухай протокол хэрэгтэй болоод задлан хийлгүүлээгүй оршуулчихсан юм, нөхөн олговрыг хөөцөлдөөд явж байгаа юм” гэсэн. Талийгаач Д-г миний хувьд бас мэддэг болохоор та талийгаачийн картыг үлдээчих гэж хэлээд авч үлдээд карттай нь танилцсан юм. Талийгаач олон жил үйлдвэрт ажилласан уушигны өвчтэй, зүрхний архаг цус хомрох өвчтэй оноштой гэж картанд нь бичигдсэн байсан.Ингээд л энэ картыг нь үндэслээд эмгэг судлалын оноштой задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэлийг 2010 оны 09 дүгээр сарын 20-дын үед бичиж өгсөн юм. Ингээд энэ үйлдсэн задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлээ О-д өгсөн юм. Гэтэл тэрээр буяны юм гээд надад гялгар ууттай юм өгсөн, түүнийг гараад явж байхдаа задлан үзэхэд 20.000-тын дэвсгэртээр 300.000 төгрөг байсан. …Я-н гэрт очдог өдрийн өмнөх өдөр надаас тагнуулын ажилтан тайлбар авсан байсан юм.Тэгэхэд Д “юу асууж байна” гэхлээр нь “ би үнэнээ хэлчихсэн” гэхэд “тэгвэл дахин задлан хийх юм байна даа, тагнуулын дарга Я-н гэрт нь очиж уулзъя маргааш өглөө 07 цагт хүрээд ирээрэй” гэсэн юм. Тэгээд би тэр цагт нь очиж Я-н гэрт нь Д-н хамт орсон. Я-й би нэг ч үг дуугараагүй, Д задлан хийгээгүй юм байна гэхэд Я ажлын юм ажил дээр ярь би гэр орондоо ярилцмааргүй байна гээд хэлээд биднийг гаргасан.Түүнээс өөр Я-й би уулзалдаж байгаагүй. …энэ талаар би мэдээгүй, сүүлд нь шалгагдаж байхад л Д эгч Я-т О-н өгсөн мөнгийг дамжуулах гэж оролдоод л буруудчихлаа гэж ярьж байсан. Тэр хэдэн төгрөг байсан юм мэдэхгүй.. гэсэн мэдүүлэг./хх-ийн 179-180-р хуудас/.

-Шүүгдэгч Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: …2010 оны 08 сарын 08-ны өглөө О над руу утсаар ярьсан. Тэрээр нөхөр маань өнгөрчихлөө, үйлдвэрт олон жил ажиллаж байсан.Хөнгөн ажилд шилжүүлэх акт тогтоолгуулж байсан юм.Тэгээд тэтгэвэр тэтгэмж хөөцөлдөх гэсэн юм би өөртэй чинь уулзаж зөвлөгөө авах гэсэн бичиг баримтыг нь үзүүлэх гэсэн юм гэхлээр нь би тэг тэг гэсэн. Ингээд тэр өдрөө О бид хоёр гудамжинд таарч уулзалдсан.О гартаа үйлдвэрийн ажилчны шар карт барьчихсан байсан. Тэрийгээ надад үзүүлсэн карттай нь танилцахад талийгаач анх ажилд орсоноос хойш бүх л эмчилгээ оношлогоотой холбоотой тэмдэглэл байсан. Тэгээд би танилцаж харж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилж байсан юм байна. Тийм болохоор үйлдвэрийн эмч дээр байдаг хүнд хортой нөхцөлд ажиллагсдын карт гээд байдаг тэрийг нь аваад ир, тэгээд задланд оруулах бол би эмнэлгийн задлангийн эмч Б-д хэлээд өгье гэж хэлээд би эмнэлэг рүү явсан. О гэрлүүгээ явсан.Шарил нь гэрт нь байгаа эмнэлэгт зай байхгүй гээд аваагүй гэж хэлж байсан. Би эмнэлэг дээр очоод Б руу утасдаж дуудсан. Б туслах ажилтнаа дагуулаад ирсэн.Ингээд шарил ирэхийг нь хүлээж байгаад би гэрлүүгээ явсан.О талийгаачийн шарилыг аваад ирэх байх гээд Б нь задлангаа хийнэ байх гэж бодсон.Түүнээс хойш би уулзалдаагүй. Тухайн үед би 2010.07.28-наас 2010.08.28-ны өдрүүдэд ээлжийн амралтаа эдлэж байсан ба 2010 оны 08 сарын 9-ний өдөр намайг ажил дээр дуудсан. Тэгээд ажил дээрээ очиж ажилласан. Ингээд 2010 оны 09 сарын сүүлчээр О надтай уулзаж ямар ямар баримт материал бүрдүүлэх вэ гэсэн Би бичих өргөдлийг хүртэл зааж өгсөн. Тэгээд явсан 2010 оны 10 сарын 4-нд О над дээр дахин ирсэн бичиг баримтаа бүрдүүлчихлээ харин задлан шинжилгээний протокол дутуу гэхлээр нь би Б бичиг өгөөгүй юм байна гэж ойлгоод Б луу утасдаж О явж байна, задлангийн протоколыг нь бичээд гаргаад өгчих О-г явууллаа гэж хэлсэн. О- ч тэгээд Б руу явсан. Ингээд хэд хоногийн дараа О задлангийн картаа бариад хүрээд ирсэн.Бусад бичиг баримтынх нь хамт би авсан.Тэгээд би 2 хоногийн дараа Б руу утасдаж шинжилгээний хариу нь гарсан уу гэхэд Б гарсан гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь задлангийн акт шинжилгээний акт таарч байгаа юм байна гэж бодоод л улсын байцаагчийн дүгнэлтээ гаргах болсон юм. Энэ хугацаанд О над руу утасдаад ээжийн бие муудаад Увс явах боллоо, чамд бичиг баримт материалууд байгаа юм чинь дүгнэлтээ гаргаад Эрдэнэт үйлдвэр луу бичиг баримтыг маань оруулаад өгч туслаач гэж гуйсан.Ингээд би өөр дээрээ О-н өгсөн материалыг байлгаж байгаад 2010 оны 10 сарын 21-ний өдөр өөрийн байгууллагынхаа бичиг хэрэгт бүрдүүлээд үлдээсэн. Орлогч дарга Б надад цохолт хийсэн байсан тэгээд би хүлээн аваад 2010 оны 10 сарын 21-ний өдрөө 41/13/675 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээ гаргасан юм. Энэ дүгнэлтийг гаргахад хөдөлмөрийн харилцаатай хэсгийг хөдөлмөрийн улсын байцаагч Ж оруулан өгч гаргасан болно. Ингээд 2010 оны 10 сарын 26-ны өдөр би гаргасан улсын байцаагчийн дүгнэлтээ О-н үлдээсэн бусад бичиг баримтын хамт бариад Эрдэнэт үйлдвэр ХХК-н нийгмийн асуудал эрхэлсэн З захирал дээр өөрийн биеэр ороод, энэ хүний ар гэр нь гачигдалтай хөдөө явсан юм. Тэгээд намайг оруулаад өгчих гэж гуйсан юм гээд хэлсэн З захирал материалтай танилцаад үйлдвэрийхээ эмнэлэг сувилалын албаны дарга Б-д цохолт хийгээд энэ албанд хүргээд өгчих гэсэн. Тэгээд би цохолт хийсэн бичиг баримт дүгнэлтээ аваад тус албаны менежир П-т хүргэж хүлээлгэн өгсөн юм. Үүнээс хойш энэ талаар хөөцөлдөн яваагүй юу болсон юм мэдэхгүй. Байж байтал 2010 оны 11 сард задланд оруулаагүй байсан байна гээд тагнуулын байгууллага шалгах болсныг мэдсэн юм. Ингээд дахин задлан хийх хэрэгтэй учир Я-с л гуйх гэж очсон. О өөрөө шарилыг хөндөхгүй гээд байсан. Б ч бас гуйх гэж очсон . Тэгээд Я-й уулзуулаад өгөөч гээд өөрийн танил Д-р хэлүүлээд уулзах болсон учир нь дахин задлан хийх боломжийг олгож өгөхийг гуйх гэж орсон. Би 1 сая төгрөг өгөх гэж очоогүй. О аргаа бараад мөнгө мэддэг хүнд нь өгчих, ядаж энэ сард задлан хийлгэмээргүй байна гээд байна гэхэд Я хаана мөнгө байгаа юм, харъя хэдий хэмжээний юм гэхлээр нь би цүнхэндээ байсан боодолтой мөнгийг харуулсан. Тэгээд Я харчихаад төрийн албан хаагч байж яах гэж хүн доромжлоод байгаа юм гээд загнаад байхаар нь гараад явчихсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 186-187-р хуудас/.

-Шүүгдэгч О-н мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Д Эрдэнэт үйлдвэр ХХК-д механикаар ажиллаж байгаад 2010.08.07-ны өдөр зүрхний дутагдлаар нас барсан юм. Тухайн үед хамт ажилладаг хамт олноороо салхинд гараад талийгаач бид 2 түрүүлээд машинаараа буцаж явж байгаад гэнэт тормосоо гишгээд зогсоод хоолой нь хачин дуугараад л би сандраад эмч түргэн дуудаад нэгдсэн эмнэлэг рүү авч явсан.Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас ирж шалгасан зүйл байхгүй. Тэгээд талийгаачийг Ц-н … тоот хашаанд гэр бариад оруулсан. Нэгдсэн эмнэлэгт анх аваачихад 24 цагийн дотор заавал задлан хийнэ гэж байсан. Би тэгээд ламаас асуухад хатуу гаригт өнгөрсөн байна. Биед нь хүрч болохгүй гэхээр нь би задлан хийлгэхгүй гэсэн.Тухайн үед ч Д-т өвчтөний картыг үзүүлж байсан. Талийгаачийг оршуулснаас хойш сар гаруйн дараа Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад өвчнөөр өнгөрсөн хүмүүс тэтгэмж авдагийг санаад Д-т хэлэхэд угаасаа задлан хийлгээгүй, дүгнэлт байхгүй юм чинь үйлдвэрээс тэтгэмж олгохгүй, гэхдээ би чамд туслая.Нэгдсэн эмнэлэг ороод Б уулз, би түүнд хэлье гэсэн юм. Д миний хажууд Б руу яриад О-г чам руу явууллаа, чи задлан хийсэн тэмдэглэл үйлдээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд 2010 оны 9 сарын 20-дын үед би Б руу ганцаараа очсон. Б ажил дээрээ байсан. Би түүнд үйлдвэрээс тэтгэмж хөөцөлдөх гэсэн чинь задланд ороогүй, бичиг баримт бүрдэхгүй болчихоод байна.Иймд задлан хийсэн тэмдэглэл үйлдээд өгөөч гэж гуйсан. Б надаас картыг нь аваад үлдсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б над руу яриад задлан хийсэн дүгнэлтийг үйлдчихлээ гэж хэлсэн.Би Б-с задлан хийсэн гэх тэмдэглэлийг аваад гялгар уутанд хийсэн 20.000-тын дэвсгэртээр 15 ширхэг бүхий 300.000 төгрөгийг Б-д өгсөн. Би Б-д буяны юм гэж л 300.000 төгрөг өгсөн юм. Б өгсөн 300.000 төгрөг бол ганц задлан хийсэн тэмдэглэл үйлдэж өгсөн юм биш.Урьд нь надад туслаад фармолин /шарил муутгадаггүй тариа/ өгч байсан болохоор нь өгсөн юм. Нэг сая төгрөгний хувьд Д өөрөө ирээд та нар өөрсдөө задлангийн дүгнэлт гаргуулсан. Одоо талийгаачийн булшийг хөндөх болоод байна. Задлан хийх зардлыг хэн хариуцах юм гээд байсан. Тэгэхлээр нь би 1 сая төгрөгийг Д-т энэ мөнгөөр зардал хий, мэддэг хүмүүст нь дамжуулан өгөөч гэж өгсөн юм. Маргааш нь Д 1 сая төгрөгийг надад авчирч өгсөн.Тэгээд юу гэж хэлж байсныг санахгүй байна. Иймд би үүнийгээ хахууль гэж үзэхгүй байна. Д л өөрөө ирээд намайг загнаад байсан. Хүн хэрэгт хийчихлээ гээд тэгээд л дахин задлан хийх боллоо гээд байхлаар нь би энэ бар сард талийгаачид хүргүүлмээргүй байна ямар зардал гарах юм гэхэд Д их зардал гарна гэж надад хэлсэн. Тэгээд миний цуглуулсан мөнгө 1 сая төгрөг болсон. Түүнийгээ би Д-т өгсөн. Талийгаачийг оршуулахаас өмнө задлан хийж болохгүй гээд лам хэлсэн.Тэгээд би задлан хийлгээгүй. Манай гэр бүл шашин шүтлэгтэй, талийгаач мөн шүтлэгтэй хүн байсан. Д ч 1 сая төгрөг надаас авч яваад Я-й уулзсан авахгүй байна гээд надад буцаагаад өгч байсан юм. Гэхдээ Д анх авахдаа Я-т өгнө гэж хэлж аваагүй. Задлан хийх зардал гэж ойлгуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 189-190,192-194-р хуудас/.

- Гэрч Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: Цагдаагийн байгууллагаас шалгасан эсэх талаар мэдэхгүй байна. Намайг байхад лав цагдаагаас хүн ирээгүй. Миний мэдэхийн задлан шинжилгээ хийгээгүй. Нас барсан өдрийн маргааш нь Д байцаагч над руу залгаад шарил зөөсөн газар очоод байж бай гэхлээр нь яваад очтол О эгч гарч ирээд миний дүү харьдаа ар гэрээр ярих асуудал байна гэж хэлж байсан. Тэгээд би бодохдоо задлан хийх гэж байгаад болилоо гэж бодсон. Талийгаачийг оршуулах хүртэл нь би ажил явдалд нь туслаж гэр орноор нь байсан . Энэ хугацаанд хороолол дахь гэрээс шарилыг хөдөлгөөгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 114-115-р хуудас/.

- Гэрч О-н мөрдөн байцаалтанд өгсөн: … 2010 оны 8-р сарын 7-ноос хойш олон удаа задлан шинжилгээнд орж байсан. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тохиолдолд манай тасаг задлан шинжилгээг хийдэг. Бусад тохиолдолд шүүх эмнэлгийн эмч нар задлан хийдэг. 2010 оны 08-р сарын 07-ноос хойш болон өмнө нь Д гэх хүнд задлан шинжилгээ хийж байгаагүй болно. 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр байсан. Гэртээ байж байтал эмч Б над руу залгаад ажил дээр хүрээд ир задланд орно гэсэн. Ингээд ажил дээрээ иртэл манай аймгийн эрүүл мэндийн байцаагч Д, манай эмч Б хоёр ажлын өрөөнд байсан . Тэгээд би Б эмчээс асуухад үйлдвэрт ажилладаг хүн гэртээ нас барсан. Ар гэрийнхэн нь задлан хийлгэнэ гэж хэлж байсан, Ингээд би одоо шарил нь ирэх юм байна гээд хүлээж байтал Б эмч надад больчихлоо, ар гэрийхэн нь задлан хийлгэхгүй гэнээ гэж хэлсэн. Тэгээд л би харьсан, тэр ямар хүн байсан юм мэдэхгүй гэсэн мэдүүлэг./хх-ийн 117-118-р хуудас/

- Гэрч Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: … Тус үйлдвэрт ажиллаж байгаад 2010.08.07-нд нас барсан Д-н ар гэрт нь нөхөн олговор олгож өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтыг аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д өөрөө бариад тус үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал З дарга дээр ороод эмнэлэг сувиллын албаны даргын нэр дээр буюу надад судлах гээд цохолт хийлгүүлээд манай эмч П-т Д өөрөө авчирч өгөөд явсан байдаг юм. Энэ материалыг шалгах судлаж яваад мэргэжлээс шалтгаалах өвчний хувь тогтоолгоогүй учир нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж үзээд материалыг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хуулийн хэлтэст шилжүүлсэн болно. Д нь манай эмнэлэг сувиллын албанд үйлдвэрийн ажилтны хувьд хяналтанд байдаг. Эмчлэгч эмч нь Ц, Э /цехийн эмч/ нар байгаа. … Мэргэжлээс шалтгаалах өвчний хувь тогтоосон актанд дурьдагдсан оноштой тохирч байх ёстой юм. Түүнээс улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт шаардлагагүй юм гэсэн мэдүүлэг. / хх-ийн 128-130-р хуудас/

-Гэрч Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: … Энэ дүгнэлтийг эмчилгээ оношлогоо хяналтын улсын байцаагч Д-н хамт гаргасан. Миний зүгээс хэдэн жил ямар албан тушаалд ажиллаж байсныг нь тогтоож дүгнэлтэнд нь оруулж өгсөн. Үндсэн актыг бол Д гаргаж дээд талд нь гарын үсэг зурсан байгаа. Өөрөө хэлбэл Д надад хэлэхдээ өргөдөл ирсэн та энэ өргөдлөөс өөрийн хамаарах хэсгийг үзэж танилцаад заалтаа өгөөрэй гэсэн. Тэгээд би өргөдөлтэй танилцахад Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад нас барсан хүний ар гэрээс гаргасан өргөдөл байсан. Яг тодорхой санахгүй байна. Тэгээд би өөрийн хариуцах асуудлыг үзээд ажилласан жилийг нь тодорхойлоод Д-т өгсөн. Д дүгнэлтээ гаргачихаад надад танилцуулаад үг үсгийн алдааг нь засуулаад би гарын үсгээ зурж өгсөн гэсэн мэдүүлэг./хх-ийн 138-р хуудас/

- Гэрч Я-н мөрдөн байцаалтанд өгсөн: …Нэр бүхий хүмүүст холбогдох мэдээлэл тус газрын эрх бүхий албан тушаалтан нар зохих шалгалтыг явуулж байсан юм. 2010 оны 11-р сард өдрийг нь санахгүй байна. Миний танил нэг өвгөн над руу утсаар залгаад Д гэх хүн чамтай уулзах хэрэгтэй гэнэ танайхан л шалгаж байгаа гэнэ тухтай уулзъя гээд байна гэхлээр нь би ажил дээрээ байна уулзах асуудал байвал нээлттэй шүү дээ гэдгээ хэлсэн. Миний хувьд Д-г танихгүй. Уулзаж байгаагүй юм. Удалгүй жижүүр мэргэжлийн хяналтын байцаагч Д гэх хүн уулзахаар ирлээ гээд хэлэхээр нь оруул гэсэн. Д ганцаараа орж ирсэн. Би харж байгаагүй хүн юм байна лээ. Д орж ирээд амьдрал ахуйгаа яриад л танай дээр шалгаж байгаа асуудалд оршуулсан хүнд дахин задлан хийх гээд байна. Уг нь задлан хийсэн юм. Ар гэрийнхэн дургүйцээд байна. Болиулаад өгөөч гэсэн хүсэлт тавиад тухтай уулзмаар байна гэсэн. Би наад асуудлыг чинь сайн мэдэхгүй манай эрх бүхий хүмүүс шалгаж байгаа биз шаардлагатай бол дахин задлан хийх биз гэж хэлсэн. Тэгээд Д амьдрал ахуйгаа яриад байхлаар нь таны ярих зүйл дууссан биз дээ гэхэд тэрээр цүнхнээсээ цагаан дугтуйтай юм гаргаж ирээд үүнийг таньд өгчихье гээд хэлэхээр нь юу юм гэж асуусан чинь Д, Д талийгаачийн ар гэрээс нь өгч байгаа юм би мэдэхгүй гэхлээр нь би хахууль юм уу гэж хэлэхэд Д өөрөө үзэхгүй юу гэхлээр нь би та наадахаа буцаагаад хий хоёулаа иймэрхүү байдлаар асуудлыг мөнгөөр шийдэхгүй гэж хэлсэн. Ингэж хэлэхээсээ өмнө би Д-с дугтуйг аваад задлаж харахад 10.000-тын дэвсгэрт 1 боодол байсан. Сая төгрөг байгаа юм уу гэхэд Д тиймээ та авчихгүй юу намайг эвгүй байдалд оруулаад байна гэхлээр нь яах гэж энэ мөнгийг өгч байгаа юм гэж асуухад танд баярлалаа гэж бодож байна гэж хэлэхээр нь юунд баярласан гэж асуусан. Дахин задлан хийхгүй гэж бодож байна гэж хэлэхээр нь үүнийгээ ав гээд өгсөн юм.Тэгээд Д мөнгөө аваад гарч явсан. Тэгсэн маргааш өглөө ажилдаа явах гээд гэртээ байж байтал Д, Б-й ороод ирсэн. Б юу ч дуугарахгүй байхад Д надад туслаач амьдрал ахуйг ойлгох хэрэгтэй гээд хэлээд байсан. Тэгэхлээр нь би гэр орондоо ажил ярьдаггүй. Надтай уулзах гээд байвал та хоёр ажил дээр очиж уулз гээд хөөгөөд гаргасан. Тэгээд ажил дээрээ ирэхэд Д, Б хоёр ажил дээр ирчихсэн байсан. Би уулзахгүйгээ хэлээд шалгаж буй ажилтнаа уулзаад явуул гэсэн. Ийм л асуудал болсон. /гэсэн мэдүүлэ-г хх-н 104-141-р хуудас/ болно.

Гэрийн нас баралт болон задлан шинжилгээнд ороогүй тохиолдлуудын бүртгэлийн хуулбар / хх-ийн 26-27-р хуудас/, эд мөрийн баримтаар 300.000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 113 дугаар талд/, эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан, шүүдэгч Б-н үйлдсэн Эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6. /хх-ийн 159-160/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д-н үйлдсэн 2010.10.21-ний өдрийн 41/13/675 дугаартай дүгнэлт /хх-ийн 161-163-р хуудас/ … аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2010.11.10-ны өдрийн 41/63 дугаартай “улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болгох тухай” тушаал /хх-ийн 145/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010.11.15-ны өдрийн 41/563 тоот албан бичиг / хх-ийн 146/, О-н 2010.10.04-ний өдөр … аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 152/, шүүгдэгч Б-н ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 201-202/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д-н 2010 оны үр дүнгийн гэрээ, ажлын байрны албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 205-221/ зэрэг болно.

1.Шүүгдэгч Б нь … аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмчээр ажиллаж байхдаа 2010.08.07-ны өдөр нас барсан Д-н цогцост 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эмгэг судлалын задлан шинжилгээ хийгээгүй атлаа шүүгдэгч Д, О нарын хүсэлт, шаардлагын дагуу задлан шинжилгээ хийсэн гэж талийгаач Д-н картыг нь үндэслэн “Д … эмгэг судлалын шинжилгээгээр гуурсан хоолойн архаг тоосжилтын шалтгаант үрэвсэл, уушигны эдийн хатуурал, тархи уушигны хаван, зүрхний баруун ховдлын томрол, дотор эрхтний тэжээл хувирал, дотор эрхтний зогсонгишлын цус дүүрэлт, бүсэлхий 1,2 дугаар нугаламны рапикулопатийн улмаас судасны гаралтай бөөрний үрчийлт, шинж тэмдэгийн артерийн даралт ихсэлт, зүрхний зүүн ховдлын томрол зэрэг илэрсэн. Эмнэл зүй-эмгэг судлалын өөрчлөлтөөс дүгнэхэд талийгаач уушигны тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл даамжирч уушгин зүрхний хам шинж, уушигны эдийн хатуурлаар хүндэрч амьсгал зүрх судасны архаг дутмагшлаар нас баржээ” гэсэн дүгнэлт бүхий 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр огноотой, №ГНБ-6 дугаартай, эмгэг судлалын шинжилгээний протоколыг 2010 оны 9 дүгээр сарын 20-дын үед хуурамчаар үйлдэн О-д өгснөөр 300.000 төгрөгийн хээл хахууль О-с авсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна шүүгдэгч О-н ” … задлан хийсэн тэмдэглэл үйлдээд өгөөч гэж гуйсан. Б надаас картыг нь аваад үлдсэн. Би Б-с задлан хийсэн гэх тэмдэглэлийг аваад 300.000 төгрөгийг Б-д өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д-н “…Б луу утасдаж О явж байна, задлангийн протоколыг нь бичээд гаргаад өгчих О-г явууллаа гэж хэлсэн. О ч тэгээд Б руу явсан..” гэсэн мэдүүлэг, талийгаач Д-д задлан шинжилгээ хийгээгүй болохыг гэрчлэн мэдүүлсэн эмгэг судлалын тасгийн сувилагч Х, “М” эмнэлгийн эмч Д нарын мэдүүлэг, түүнчлэн эд мөрийн баримтаар 300.000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 113 дугаар талд/, шүүгдэгч Б-н үйлдсэн Эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6. /хх-ийн 159-160/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б нь төрийн байгууллагад удирдах гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа мэргэжлийн дагуу захирамжлан зохион байгуулах үүрэг бүхий этгээд /хх-ийн 201-202/ мөн байна.

Шүүгдэгч Б нь дээрх гэмт хэргийг хээл хахууль өгөгч О-д ашигтай үйлдэл хийх, улмаар хууль бусаар 300.000 төгрөгийн ашиг олж байгаагаа ухамсарлан ойлгосон шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч: Б, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.Иймд шүүгдэгч Б-г хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Шүүгдэгч О нь 2010.08.07-ны өдөр нас барсан өөрийн нөхөр асан Д-н цогцост эмгэг судлалын задлан шинжилгээг өөрийн хүсэлтээр хийлгээгүй атлаа Эрдэнэт үйлдвэр ХХК-иас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгодог нөхөн төлбөрийг авахын тулд бичиг баримт бүрдүүлэх зорилгоор шүүгдэгч Д-н зөвлөсний дагуу эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6 гэсэн хуурамч тэмдэглэлийг шүүдэгч Б-р үйлдүүлэн авч 300.000 төгрөгийн хээл хахууль түүнд өгсөн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна шүүгдэгч Б-н” ...Ингээд л энэ картыг нь үндэслээд эмгэг судлалын оноштой задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэлийг бичиж өгсөн юм. О буяны юм гээд надад гялгар ууттай юм өгсөн, үзэхэд 20.000-тын дэвсгэртээр 300.000 төгрөг байсан юм…” гэсэн мэдүүлэг, шүүдэгч Д-н “…Б луу утасдаж О явж байна, задлангийн протоколыг нь бичээд гаргаад өгчих О-г явууллаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг, талийгаач Д-д задлан шинжилгээ хийгээгүй болохыг гэрчлэн мэдүүлсэн эмгэг судлалын тасгийн сувилагч О, талийгаачийг эмчилж байсан “М” эмнэлгийн эмч Д нарын мэдүүлэг, түүнчлэн эд мөрийн баримтаар 300.000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 113 дугаар талд/, шүүгдэгч Б-н үйлдсэн эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6. /хх-ийн 159-160/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О нь хууль бусаар задлан шинжилгээний протоколыг Б-р үйлдүүлэх гэж байгаагаа ухамсарлан ойлгосон шууд санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч нар Б-д хээл хахууль өгсөн гэм буруутай энэ асуудлаар маргаагүй болно.
Харин … аймгийн Тагнуулын газрын дарга Я-т 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэх шүүгдэгч О-н үйлдлийг дан ганц гэрч Я-н мэдүүлгэн нотлох баримтаар нотлогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх бүрэлдэхүүн учир дутагдалтай байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нараас хээл хахууль өөрт нь өгөх гээд байсан гэх Я-н мэдүүлгийг өөр нотлох баримтаар давхар нотлоогүй байна.

Гэрч Я “…Д цүнхнээсээ цагаан дугтуйтай юм гаргаж ирээд үүнийг таньд өгчихье…Д талийгаачийн ар гэрээс нь өгч байгаа юм гэхээр нь дугтуйг аваад задлаж харахад 10.000-тын дэвсгэрт 1 боодол байсан.” гэж мэдүүлдэг боловч хуулийн байгууллагын удирдах ажилтны хувьд тухайн үед гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн бол баримтжуулах хойшлуулшгүй ажиллагааг огт хийлгүй орхигдуулжээ. Нөгөө талаар … аймгийн …дарга Я нь хээл хахууль аваагүй ч энэ талаас нь авч үзвэл шүүгдэгч нарын холбогдсон хэрэг явдлын талаар Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах тухайлбал, шинжээч томилох, эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах г.м. шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш байжээ.

Шүүгдэгч О-н ашиг сонирхлын үүднээс Я нь гүйцэтгэх ёстой ямар үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй ямар үйлдэл хийх байсан нь ойлгомжгүй, шүүгдэгч О -ч энэ талаар тодорхой ойлголтгүй байсан бөгөөд шүүгдэгч О, Д нарын энэ үйлдлийг ашиггүй зүйлд завдсан, бодит байдал дээр ямар нэгэн хор уршиг учруулаагүй тул Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч Д-н “та нар өөрсдөө задлангийн дүгнэлт гаргуулсан. Одоо задлан хийх зардлыг хэн хариуцах юм “ гэсэн шахалт шаардлагад хөтлөгдөж түүнд 1 сая төгрөгийг шүүгдэгч О өгсөн байдаг ба тухайн тохиолдолдоо “Д талийгаачийн ар гэрээс өгүүлсэн” гэдгээр халхавчилсан Д-н хүсэл зоригт илүү хамааралтай байхад О, Я-т хээл хахууль өгөх хүсэл зориг байсан гэж үзэх шууд санаа бүхий субьектив талын шинж шүүгдэгч О-н үйлдэлд хангалттай тогтоогдохгүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг урьдаас мэдэж түүнийгээ туйлд нь хүргэхийг хүсч албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэх субьектив талын шинж үгүйсгэгдэж байна.

Иймд … аймгийн …дарга Я-т 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэх шүүгдэгч О-н үйлдэл, түүний гэм бурууг хангалттай нотлож тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр тогтож, энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч О-г албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв.

3.Шүүгдэгч Д нь 2010.08.07-ны өдөр нас барсан Д-н цогцост 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эмгэг судлалын задлан шинжилгээ хийгээгүйг мэдэж байсан атлаа шүүгдэгч Б-н үйлдсэн эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6 гэсэн хуурамч тэмдэглэлийг үндэслэн 2010.10.21-ний өдрийн 41/13/675 дугаартай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “талийгаач Д-н нас барсан үндсэн шалтгаан нь ...олон улсын ангиллаар үйлдвэрлэлийн тоосжилтын улмаас үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчний 2 дугаар бүлэгт хамаарна….О-д Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар “Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нөхөн төлбөр олгогдох үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг зориуд хуурамчаар үйлдсэн болох нь О-н “…талийгаачийг оршуулснаас хойш сар гаруйн дараа Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад өвчнөөр өнгөрсөн хүмүүс тэтгэмж авдагийг санаад Д-т хэлэхэд угаасаа задлан хийлгээгүй, дүгнэлт байхгүй юм чинь үйлдвэрээс тэтгэмж олгохгүй, гэхдээ би чамд туслая. Нэгдсэн эмнэлэг ороод Б-й уулз, би түүнд хэлье гэсэн юм. Д миний хажууд Б руу яриад О-г чам руу явууллаа, чи задлан хийсэн тэмдэглэл үйлдээд өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б-н “энэ асуудлыг миний хувьд санаачлан хийсэн зүйл байхгүй, аймгийн мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ оношлогоо чанарын хяналтын улсын байцаагч Д-н гуйлтаар хийсэн. Д “О гэх хүнийг явууллаа, туслаарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д-н “….Б луу утасдаж О явж байна, задлангийн протоколыг нь бичээд гаргаад өгчих О-г явууллаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан, шүүгдэгч Б-н үйлдсэн Эмгэг судлалын шинжилгээний протокол №ГНБ-6./хх-ийн 159-160/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д-н үйлдсэн 2010.10.21-ний өдрийн 41/13/675 дугаартай дүгнэлт /хх-ийн 161-163-р хуудас/ … аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2010.11.10-ны өдрийн 41/63 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болгох тухай “ тушаал /хх-ийн 145/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010.11.15-ны өдрийн 41/563 тоот албан бичиг/хх-ийн 146/, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д-н 2010 оны үр дүнгийн гэрээ, ажлын байрны албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 205-221/ зэрэг бусад баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Д нь 2010.08.08-ны өдрөөс эхлэн Б-р Д-н талаарх хуурамч задлан шинжилгээний тэмдэглэл гаргуулах, өөрөө хуурамчаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Эрдэнэт үйлдвэр ХХК-д хүргэж, эрх бүхий албан тушаалтнаар цохуулах зэрэг ажлыг зохион байгуулсан болох нь, улмаар задлан шинжилгээ хийгдээгүй хуурамч тэмдэглэл, дүгнэлт гаргасан нь илэрмэгц Б-д холбогдуулж захиргааны зөрчлийн тэмдэглэл үйлдэх, … аймгийн БОЭТ-д шаардлага хүргүүлэх, улсын байцаагчийн дүгнэлтээ хүчингүй болгох зэргээр хэргийн ул мөрийг арилгах гэж оролдсон болох нь … аймгийн Тагнуулын газарт шалгагдаж эхэлсэн үйл явдлын өрнөл, дэс дараалал, гэрч Д-н “над руу Д эгч залгаад чамайг тагнуулаас дуудаж уулзана, айж сандраад хэрэггүй, талийгаачийн талаар асууна гэж хэлэхээр нь О эгч рүү утасдаж асуусан” гэсэн мэдүүлэг, гэрч Б-н “…Д-н ар гэрт нь нөхөн олговор олгож өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтыг Д өөрөө бариад З дарга дээр ороод цохолт хийлгүүлээд манай эмч П-т Д өөрөө авчирч өгөөд явсан байдаг юм.” гэсэн мэдүүлэг гэрч С, А нарын мэдүүлэг, шүүгдэгч Б, О нарын удаа дараагийн мэдүүлгүүд, …аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2010.11.10.-ны өдрийн 41/63 ”улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болгох тухай” тушаал, … аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010.11.15-ны өдрийн 41/563 тоот албан бичиг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Д. нь албан тушаалдаа хайнга хандсан буруутай тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д-г мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг зориуд хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Харин … аймгийн … дарга Я-т 1 сая төгрөгийн хээл хахууль өгсөн гэх шүүгдэгч О-н үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шүүхээс дүгнэсэн тул иргэн О-с хээл хахуульд өгөх 1 сая төгрөгийг авч аймгийн … дарга Я-т өгөхөөр зуучилсан гэх шүүгдэгч Д-н үйлдэл хэрэгсэхгүй болгогдож шийдвэрлэгдэх үндэстэй юм. Иймд … аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д-т холбогдуулж Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Д-н мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн 2010.10.21-ний өдрөөс хойш шийтгэх тогтоол гарах хүртэл 6 сар, 4 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг гагцхүү түүнийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн болно.

Шүүгдэгч Б-д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг нь хөнгөрүүлэн авч үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Прокуророос шүүгдэгч Б-н мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбарыг ирүүлээгүй боловч шүүгдэгч Бн ажлын байрны тодорхойлолтоос /хх-ийн 202/ үзэхэд тэрээр эмгэг судлаач-шүүх шинжээч эмчийн мэргэжилтэй, мэргэжлийн дагуу ажиллаж байхдаа түүнийгээ ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байх тул эмгэг судлаач-шүүх шинжээч эмчээр ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар тогтов.

Шүүгдэгч О-д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг нь хөнгөрүүлэн авч үзэж хуульд заасан торгох ялыг сонгон хэрэглэх нь тохиромжтой гэж үзэв. Торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгч О-н гэмт хэрэг үйлдэх үед буюу 2010 оны 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ЗГ-ын 2007.12.26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор 108.00 төгрөг байсныг баримталсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Б-с эд мөрийн баримтаар хураагдсан 300.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан тул улсын орлого болгохоор, шүүгдэгч Б-н үйлдсэн Эмгэг судлалын шинжилгээний ГНБ-6 дугаартай протокол, шүүгдэгч Д-н үйлдсэн … аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010.10.21-ний өдрийн 41/13/675 дугаартай дүгнэлт зэргийг хавтас хэргийн 1 дүгээр ботийн 159-163 дугаар талд үдэгдсэн байх тул хэрэгт хавсаргахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286,294,297,298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан …аймгийн … дарга Я-т 1 сая төгрөгийн хахууль өгсөн гэх шүүгдэгч О-н үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, … аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О-д холбогдуулж Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар өөрчлөн зүйчилсүгэй.
  2. … аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-г … аймгийн … дарга Я-т хээл хахууль өгөхөөр зуучилсан гэж Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч …овгийн Б-г хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд, Шүүгдэгч … овгийн О-г албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд, Шүүгдэгч … овгийн Д-г мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг зориуд хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар эмгэг судлаач, шүүх шинжээч эмчээр ажиллах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 3/гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэххэмжээний буюу 5.616.000 /таван сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 3/гурван/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д-т холбогдуулж … аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б-с эд мөрийн баримтаар хурааж авсан АА4…, АА6…, АВ6…, АВ0…, АС1…, АА9…, АА2…, АА9…, АС2…, серийн дугаартай, 20000-тын дэвсгэрт 9 ширхэг, АС3…, АЕ8…, АВ3…, АВ5…, АЕ8…, АВ3…, АD7…, АС3…, АА0…, АА5 АА9…., АF0… серийн дугаартай 10000-тын дэвсгэрт 12 ширхэг зэрэг нийт 300 000 төгрөгийг улсын орлого болгосугай.
  8. Шүүгдэгч Б, Д, О нар
Контент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us