Dec 01, 2010         7

Авлигатай тэмцэх газар “Иргэдтэй ярилцах цаг” шууд нэвтрүүлэг явуулж эхэллээ. /2010.11.09/

Авлигатай тэмцэх газраас “Авто радио 96.3” радиогоор долоо хоног болгоны лхагва гаригийн 18.00-19.00 цагийн хооронд “Иргэдтэй ярилцах цаг” шууд нэвтрүүлэг явуулж эхэллээ.

Шууд нэвтрүүлгээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг тогтоон бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаарх мэдээллийг сонсогч, олон нийтэд хүргэхийн зэрэгцээ авлигатай тэмцэх ажилд иргэдийн санал, бодол, шүүмж, зөвлөгөөг хүлээн авах юм. Түүнчлэн, нэвтрүүлгийн үеэр иргэд өөрт тулгарсан асуудлаар асуулт асууж, хариултыг нь шууд авах боломжтой.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригийн хөтлөн явуулж буй “Иргэдтэй ярилцах цаг” шууд нэвтрүүлэгт лхагва гариг бүрийн 18.00-19.00 цагийн хооронд 96009393 дугаарын утсаар холбогдон асуултаа асууж, санал бодлоо илэрхийлэн, ярилцахыг иргэн таньд санал болгож байна.

Нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашиг, шударга ёсны төлөө иргэн бүрийн оролцоог хангах зорилгоор явуулж байгаа шууд нэвтрүүлэгт холбогдон санал бодлоо илэрхийлж, шүүмж зөвлөгөөгөө өгснөөр авлига, хүнд суртлыг арилгаж, шударга ёсыг тогтооход иргэн та хувь нэмрээ оруулах юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us