Mar 23, 2022         3

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллана

iaacАвлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, гишүүн Г.Баярсайхан, Г.Баасан, Б.Отгон, Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал нар Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нартай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлд хамтран ажиллах асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Энэ хүрээнд авлига ба хүний эрхийн судалгаа, мэдээллийн ил тод байдал, бусад холбогдох сэдвээр сургалтын хамтарсан модуль боловсруулж, сургалт зохион байгуулах, авлигын индекс, дүн шинжилгээний эргэх холбоог тооцоход хамтарч ажиллах, хоёр байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийтэд хүргэн сурталчлан таниулах, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, хүний эрх зөрчигдөж буйд судалгаа шинжилгээний ажил болоод зарим нэгэн хяналт шалгалтын ажилд хамтран ажиллахаар тохиролцов.

iaac

Контент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us