Dec 08, 2019         7

“ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

iaac

Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Шударга ёс: Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Ахлах ангийн сурагчид шударга ёсны тухай үзэл бодлоо эссэ бичлэгээр дамжуулан илэрхийлэх, шударга бус байдлын эсрэг олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь уг уралдааны гол зорилго байв. Уралдаанд нийт 129 эссэ ирүүлсэн байна. Эдгээрээс:  

Тэргүүн байранд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Э.Хүслэн (25 оноогоор), 

Дэд байранд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Гоомарал (24 оноогоор),

Гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Дарын” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Жантолхын (23 оноогоор) нар шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй хамрагдсан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгийн болон нийслэлийн Багануур дүүргийн цогцолбор сургууль, нийслэлийн 5, 2, 37, 84, 105, 21, 1, 107, 40, 81, 49, 113, 6, “Ирээдүй”, “Монгени” цогцолбор, “Путонхуй”, “Гоомарал” дунд сургуулийн сурагчиддаа баярласнаа илэрхийлье.

Уралдаанд ирүүлсэн эссэ бичлэгүүдийн оноо авсан дарааллыг дараах зургаас үзнэ үү.

iaac

Контент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us