Sep 03, 2024         11

Чымкентэд болсон уулзалтын үеэр саатуулагдсан албан тушаалтныг яллав

iaac

Орон сууцны газрын дэд даргыг орон сууцны засварын ажил, мөн газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхэд шалгалт хийхээр хуваарилагдсан төсөв болох 367 сая тенгег /761,220.48 ам.доллар/ завшсан гэж буруутгаж байна. Мөрдөгчид түүнийг завшсан мөнгөөрөө саун үйлчилгээний комплекс барьж, өөрийн эцэг, эхийнхээ нэр дээр бүртгүүлэн, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн ялласан ба мөн түүний хууль бус үйлдэлд хамтран оролцсон хувийн бизнес эрхлэгчийг шүүхэд дуудсан гэж мэдэгджээ.

Шүүхэд, уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх холбогдогчдын гэм буруу нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтууд, гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан мэдээлэл, шинжээчийн дүгнэлтүүд, мөн хэргийг шалгах явцад цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж, тухайн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нь хурааж, 9 жилийн хугацаатай хорих ял оноосон бол хамтран оролцсон бизнес эрхлэгчдэд 8 жилийн хорих ялыг оноожээ. Одоогоор шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Казакстан улсын Авлигатай тэмцэх газраас энэ оны хоёрдугаар сард Чимкент хотын дарга Габит Сыздыкбеков нь төрийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр уг гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтныг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулжээ. Энэ талаарх видео бичлэгийг хотын дарга Instagram хуудсандаа нийтэлж /Холбоосоор орж дүрс бичлэгийг үзнэ үү. https://www.instagram.com/reel/C2-X9nWNX96/?igsh=a2U3d3UyMDB0NWxt/ дараах тайлбарыг бичжээ.

“Авлига, хахуулийн улмаас төрөөс хэрэгжүүлж буй олон төсөл зохих түвшинд ард түмэнд үр өгөөжөө өгөөгүйг бид бүгд мэднэ. Үндэсний аюулгүй байдал, ард түмний сайн сайхан нь авлигатай тэмцэх байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй шууд холбоотой гэдгийг онцолж, энэ талаар Төрийн тэргүүн Касым-Жомарт Кемелулийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн салбарын ажил эрчимтэй явагдаж, үр дүнгээ өгч байна.

Төрийн албан хаагч бүр ард түмнийхээ сайн сайхныг эрхэмлэх ёстой талаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудын ажилтнуудад ажлын эхний өдрөөс л ярьж байна. Хамгийн ноцтой, уучилж боломгүй дутагдал, алдаа бол хүмүүсийн итгэлийг эвдэх явдал юм. Би ийм үйлдэлд нүдээ аниад өнгөрч болохгүй гэдгийг таван сарын турш бүх хамт олондоо сануулсаар байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцсан.

Казахстан Улсын Авлигатай тэмцэх газраас нийслэлийн нэгэн удирдах албан тушаалтан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Тамгын газарт болсон хуралдааны үеэр дээрх албан тушаалтныг мөрдөн байцаалтын шатанд баривчилж, цагдан хорих зөвшөөрөл олгожээ. Олон хүний нүдэн дээр явуулсан энэ ажиллагаа нь Тамгын газрын нийт ажилчдад төдийгүй тэр хуралд оролцсон Тамгын газрын удирдлагуудад нэгийг бодогдуулна гэдэгт итгэж байна. Ажлаа шударгаар хийж, үүргээ нэр төртэй биелүүлж, эх орондоо талархаж явах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: https://press.kz/novosti/v-shimkente-osudili-chinovnika-kotorogo-zaderzhali-pryamo-vo-vremya-zasedaniya-791019

https://www.instagram.com/reel/C2-X9nWNX96/?igsh=a2U3d3UyMDB0NWxt

Мэдээ мэдээлэлКонтент

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us