Sep 25, 2024         22

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-д бараа бэлтгэн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд авлигын эсрэг сургалт мэдээлэл хийв

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх….” заалтын хүрээнд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-тэй хамтран “Авлигын тухай ойлголт, хор хөнөөл” сэдвээр танхимын сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад нэг талаас тус төрийн өмчит компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч, ус, уур, дулааны гэрээ байгуулан хамтран ажилладаг 36 компани, аж ахуйн нэгжийн удирдлага, инженер, менежер зэрэг төлөөлөл, нөгөө талаас тус төрийн өмчийн компанийн худалдан авах ажиллагаанд шууд оролцдог Худалдан авах ажиллагааны хэлтэс, Борлуулалт маркетингийн алба, Нийгэм ахуйн болон Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг нийт 62 хүн хамрагдлаа. 

Тус сургалтыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш удирдан явуулсан бөгөөд сургалтад оролцогчдыг “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт гарын авлагаар хангаж ажиллалаа.

Энэхүү сургалт нь Монгол Улсын хамгийн том цахилгаан, дулаан үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг хувийн хэвшлийнхнийг анх удаа хамруулж, авлигын эсрэг ойлголт мэдээллийг хамтад нь өгснөөрөө авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, онцлог арга хэмжээ болсон гэж дүгнэж байна.

iaac

iaac

iaac

iaac 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us