Sep 26, 2024         20

Нийгмийн даатгалын ерөнхий хуулиас түүвэрчилсэн журмуудыг хянаж, санал хүргүүлэв

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Оюуны өмчийн газар, “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Төрийн байгууллага, албан тушаалтны батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянах хүрээнд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан зарим дүрэм, журмууд, Санхүүгийн зохицуулах хорооны “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, Гаалийн ерөнхий газрын “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”, Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиас түүвэрчилсэн журмууд, Дотоодын цэргийн алба хаагчийн шинэчлэн боловсруулсан ёс дүрмийн төсөл зэрэг эрх зүйн актуудыг хянаж, санал хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 238 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us