Sep 03, 2024         6

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 35 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 454 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 191 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 191 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төрийн байгууллагуудад шинээр томилогдсон 59 эрх бүхий албан тушаалтанд “ХАСУМ, ХАСХОМ, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хадгалах болон ЭБАТ-ны үйл ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us