Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 67.0 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 133 дуудлага хүлээн авчээ.
Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэж байна.