 
												
												
											
											
										Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид “Батлан хамгаалах салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-д оролцов.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид “Батлан хамгаалах салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-д оролцов.
Зөвлөлгөөний үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх ажиллагааг өнгөрсөн онд хэрхэн хамтран зохион байгуулсан тухай, “Шударга байдлын 2023 оны үнэлгээ” болон цаашдын хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.
Арга хэмжээнд аймаг, нийслэлийн цэргийн анги нэгтгэлийн удирдлага, хүний нөөцийн 158 албан тушаалтныг танхимаар болон цахимаар хамруулав.
