Jul 30, 2024         6

Нийтийн албанд томилогдох 256 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 256 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 90 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 1 албан тушаалтны мэдээллийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us