Feb 02, 2024         6

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав

iaacАвлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг 9 байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад батлан мөрдүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав.

Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдаас баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог, судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Ийнхүү хууль зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон дүрэм, журмуудыг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгуулсан нь иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэх, шат дамжлага нэмэгдүүлэх, дарамт, шахалт үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болов.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us