Сар шинийн мэндчилгээ
Хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгодог, өргөө гэрт нь өнгө нэмсэн, өргөн олондоо ерөөлийн даллагатай Монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өдөр Арвандолоодугаар жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн сар шинийн мэндийг Авлигатай тэмцэх газрын эрхэм хүндэт ахмадууд, албан хаагчид, нийт азай буурлууд, ард иргэд, авлигын эсрэг үйлсэд ямагт туслан дэмждэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, Элчин сайдын яамд, олон улсын төлөөлөгчийн газрын удирдлага, хамт олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон, хөгжил дэвшилд хүргэх Та бидний хамтын хичээл зүтгэл жилээс жилд улам өргөжин нягтарч, тулгарах аливаа саад бэрхшээлийг даван туулж, амжилт бүтээл арвин буйд миний бие талархалтай байдаг.
Айл хотлоороо амгалан жаргалтай, улс орноороо дэвжин хөгжихийн дүүрэн ерөөл биежих болтугай.
Элгэн садан түмнээрээ эрүүл энх, саруул түвшин, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР ЗАНДРААГИЙН ДАШДАВАА
2024.02.10.
XVII жарны хөх луу жилийн хаврын эхэн улаан бар сарын хөх луу өдөр