Jan 30, 2024         5

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 70 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 623 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 231 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 392 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 70 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон Төв аймгийн Автотээврийн төвийн дарга “А”-ийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар 1 материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Төрийн албан тушаалтны ХАСХОМ шинэчлэн гаргах ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт 779 мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ шинэчлэн мэдүүлэх тухай” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us