May 15, 2024         7

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 235 дуудлага хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 235 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-ны мэдээллийг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас цуглуулах ажлыг эхлүүлэв. Нийт 354 респондентоос судалгааны мэдээллийг цахимаар аваад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us