Jan 05, 2024         4

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 181 дуудлага хүлээн авав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 13.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 181 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2023 оны судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ-2023” судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулахаар бэлтгэж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us