Jan 16, 2024         5

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 74 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 620 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 253 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 367 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа, хангамжийн хэлтсийн дарга “Н”, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга “А”, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга “О”  нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага тус тус тооцуулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us