Dec 13, 2023         4

Нийтийн албанд томилогдох 536 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Л”-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 279 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй байсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us