May 14, 2024         5

Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилд хамаарах 76 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 76 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын албан тушаалтан “М”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э”, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалтан “А” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар тус тус эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us