Nov 24, 2023         7

Хөвсгөл аймгийн нийтийн албан тушаалтнуудтай цахимаар уулзав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн нийтийн албан тушаалтнуудад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар уулзаж, мэдээлэл солилцов.

Цахим уулзалтад Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ-ын ажлын алба, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, эрхлэгч, Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан хаагч зэрэг 260 нийтийн албан тушаалтан хамрагдлаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Хөвсгөл аймагт авлигын ерөнхий нөхцөл байдал, анхаарах асуудал”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, албан тушаалтнуудтай санал солилцсон бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэхэд удирдлагын манлайлал, хүний нөөцийн тогтвортой бодлого, дотоод хяналтыг сайжруулах, мэдээллийг ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зэрэг олон асуудлыг хөндөж шийдэл ярилцсан үр дүнтэй арга хэмжээ болов.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us