Nov 13, 2023         6

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна

iaac

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулах зөвлөлдөх уулзалтыг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хамруулан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус газрын Олон нийтийн төвд зохион байгуулав. Энэхүү уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зорилго буюу “Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” хүрээнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг төлөвлөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцон замын зураглал гаргах, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдөв.

Зөвлөлдөх уулзалтын явцад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албан хаагчид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II, V бүлгийн хэрэгжилт, түүнийг үнэлсэн үйл явц, зөвлөмжийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  Уулзалтад 30 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, “Захиргааны шинэ санаачилга” болон “Үнэн хатамж” ТББ-ын төлөөлөл авлигатай тэмцэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, татварын чиглэлээр төрийн бус байгууллага хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар  дотоод,  гадаадын сайн туршлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Уулзалтын үеэр ТББ-ууд багаар ажиллаж, АТҮХ-ийн 3 дугаар зорилгын замын зураглалыг гаргаж танилцуулсан бөгөөд тэдгээрийг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд тусгах, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Зөвлөлдөх уулзалтад төрийн бус байгууллагаас гадна АНУ-ын Азийн сан, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын төлөөлөл, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат болон гишүүн Г.Баасан, Б.Отгон, Э.Мөнхжаргал нар оролцож байр суурь, санал бодлоо илэрхийлэв.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us