“Цэргийн анги дахь ашиг сонирхол ба хүний эрхийн зөрчил” сэдвээр уулзав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс батлан хамгаалах салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор “Цэргийн анги дахь ашиг сонирхол ба хүний эрхийн зөрчил” сэдэвт уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Батлан хамгаалах салбар дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, анхаарах асуудал”, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд “Цэргийн албан хаагчийн эрхийн хэрэгжилтийн байдал”, “Батлан хамгаалах салбар дах авлигын эсрэг үйл ажиллагаа ба хүний эрхийг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлсэн нь авлигаас урьдчилан сэргийлэхэд удирдлагын манлайлал, хүний нөөцийн тогтвортой бодлого, дотоод хяналтыг сайжруулах, арми ард түмэндээ нууцаас бусад мэдээллийг ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын зарим эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн сайжруулах замаар цэргийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг олон асуудлыг хөндөж, гарц гаргалгааг тодорхойлсон үр дүнтэй уулзалт боллоо.
Уулзалтад Батлан хамгаалах яам, Хүний эрхийн үндэсний комисс, Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний харьяа цэргийн нэгтгэл, ангиудын захирагч, эрх бүхий албан тушаалтнууд оролцож, цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахаар болов.