Авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах сургалтыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Сангийн яамны удирдах, гүйцэтгэх чиг үүргийн 123 албан тушаалтан болон гаалийн байгууллагатай харилцагч 73 иргэн, хувийн хэвшлийн төлөөлөлд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалтыг зохион байгуулав.
Сангийн яамны албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой багц мэдээллийг өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газраас хамтран зохион байгуулсан “Гаалийн байгууллагатай харилцагчидтай хийх уулзалт, арга хэмжээ”-нд оролцогчдод зориулан гаалийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй үр дүн, цаашид анхаарах асуудлыг танилцуулав.