Mar 19, 2024         7

“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтаар “Шударга ёсны клуб”-уудын 2023 оны онцлох ажлуудын талаар болон “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгаанд хамрагдсан 11 сургуулийн дүнг танилцуулж, 2024 онд тус шударга ёсны клубээр дамжуулан зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд клуб хариуцсан багш нар туршлага солилцож, цаашид ажил арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой өөрсдийн санаа бодлыг харилцан хуваалцав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us