Oct 17, 2023         8

Нийтийн албанд томилогдох 783 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 783 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 410 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 378 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 81 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар зөрчлийг үндэслэн Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга Л.Чойжанцан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Х.Досболат нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах хариуцлага тооцуулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us