Oct 19, 2023         5

“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ” судалгаанд 3159 хүнийг хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 82 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 206 дуудлага хүлээн авчээ.

Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулах “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ 2023” судалгаанд одоогоор 2065 сурагч, 708 эцэг, эх, 386 багш, албан хаагч буюу нийт 3159 хүнийг хамруулаад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us