Шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын харьяа байгууллагын 24, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 23, Цахим, хөгжил харилцаа холбооны салбарын 4, нийт 55 шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.
Сургалтад “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭБАТ-ын анхаарах асуудал”, “Соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
Төрийн байгууллагуудын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах талаар, мөн шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудад заах сургалтын сэдэв, агуулгыг өргөжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, хэрэгжилт, мөрдөгчийн мэдэгдэл, зөвлөмж, кейс, жишээнд тулгуурлан харилцан санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.