Төлөвлөгөөт хяналтаар 34 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 333 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 102 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Шинээр томилогдсон 360 эрх бүхий албан тушаалтанд “ХАСХОМ, ХАСУМ гаргахад анхаарах асуудал”, “Мэдэгдэл тайлбар гаргах”, “ЭБАТ-ын үйл ажиллагаа”, “Цахим системийн ашиглалт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.