Oct 03, 2023         7

ЗҮҮН ЕВРОП, ТӨВ АЗИЙН АВЛИГЫН ЭСРЭГ СҮЛЖЭЭНИЙ ЖИЛИЙН БҮГД ХУРАЛД ОРОЛЦОВ

iaac

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний Жилийн бүгд хурал энэ оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралд Монгол Улсыг төлөөлөн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Ж.Болорчимэг нар оролцож Монгол Улсын авлигын нөхцөл байдал, өндөр түвшний авлига, боловсрол, бизнесийн салбарын авлигын эрсдэлийн талаар ярилцан, санал солилцож байна.

Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний Жилийн бүгд хуралд Албани, Армени, Азербайжан, Булгар, Хорват, Эстони, Гүрж, Казахстан, Латви, Молдова, Румын зэрэг нийт гишүүн 23 улсын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, төлөөлөгч оролцон, бүс нутгийн авлигын эсрэг арга хэмжээний бодлогыг тодорхойлж гишүүн орнуудын авлигын нөхцөл байдлын мониторинг тайланг баталгаажуулах юм. Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг 2024 онд үнэлж дүгнэх бөгөөд үүнтэй холбогдуулан гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцэнэ.

Авлигатай тэмцэх газар нь Жилийн бүгд хурлын үеэр бүс нутгийн орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагатай олон талт болон хоёр талт уулзалт хийж хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа бөгөөд мөнгө угаах, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлтийг үр дүнтэй хангахад онцгой ач холбогдолтой юм. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us