Авлигын эсрэг сургалтад 349 хүнийг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагуудад ажиллав.
Авлигын эсрэг сургалтад 349 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.