Dec 13, 2022         5

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг нийтэд мэдээлж байна

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудалд одоогоор хэрэг бүртгэлтийн 11 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ.

Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлж байна.

Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:

https://iaac.mn/uploads/users/1279/files/teevrin%20compani.pdf

"Эрдэнэс тавантолгой" ХК төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/hudaldan%20avalt.pdf

"Эрдэнэставан толгой" ХК-ийн нүүрс борлуулалтын мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/Borluulalt.pdf

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us