Dec 28, 2022         3

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд тандалт судалгаа хийв

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ёс зүйн дүрэм”, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх тусгай сангийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд болон нөхцөл байдлын тандалт судалгааг хийв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 3 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 110 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

www.khutulbur.iaac.mn цахим дэд санд 27 төрийн байгууллагын 2022 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, жилийн эцсийн тайланг оруулж, баталгаажуулав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us