Oct 03, 2010         5

Орон нутагт авлигатай тэмцэх ажлыг хариуцаж хийдэг ажилтнуудаа нэг удаа бус шат дараатай, давтамжтай сургалтад хамруулахыг зорьж байна /201

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтран 21 аймгийн ЗДТГ-ын дарга нар болон “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө” хариуцсан ажилтнуудад зориулж авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан.

Уг сургалтыг зохион байгуулсны үр дүн, ач холбогдлын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Бүх аймгийн ЗДТГ-ын дарга нар, ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын ажилтнуудыг сургалтад хамрууллаа. Энэ хүмүүст ямар учраас энэ сургалтыг хийх болов?

-Орон нутагт Авлигатай тэмцэх газар тодорхой салбар, бүтцийн нэгж байхгүй. Тиймээс манай газраас орон нутагт жил бүр олон удаа очиж ажиллахыг эрмэлздэг. Гэвч байн байн явах цаг зав, хүн хүч, хөрөнгө санхүүгийн бололцоо хомс байдаг. Ийм учраас орон нутагт авлигаас урдчилан сэргийлэх ажлыг яаж хийх, орон нутгийн иргэдийн авлигатай тэмцэх үзэл хандлагыг яаж өөрчлөх, зөв хандлагыг хэрхэн бий болгох вэ гэдгийг бодолцоод Авлигатай тэмцэх газраас орон нутгийн төрийн бус байгууллагын оролцоо, дэмжлэгийг авч, гурван жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн.

Түүнээс гадна орон нутагт хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хадгалдаг, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг сургалт, сурталчилгаа хийдэг ажилтнууд бий. Энэ ажилтнуудаар дамжуулан орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого чиглэлээр хийх боломжтой юм байна гэдгийг бид орон нутагт ажиллаж байхдаа мэдэрсэн. Тэр үеийн болон өнөөдрийн нөхцөл байдал их ялгаатай.

Хоёр, гурван жилийн өмнө биднийг орон нутагт томилолтоор ажиллаж байхад Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийгээд явж байна гэж хүмүүс үздэг байсан бол одоо бүх аймгууд авлигатай тэмцэх ажил зөвхөн Авлигатай тэмцэх газрынхны хийх ажил биш, манай аймаг ч авлига, хүнд сурталгүй болохын тулд бид өөрсдөө санаачилгатай ажиллах ёстой гэдгийг мэдэрч, ойлгодог болжээ.
Энэ бүхний үр дүнд эдүгээ бүх аймаг “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болон, төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ төлөвлөгөө боловсруулах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй Авлигатай тэмцэх газар хамтарч зохион байгуулсан.

Өөрөөр хэлбэл, “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгох зорилгоор Авлигатай тэмцэх газраас 2010 оны эхнээс бүх аймгуудаар тойрч хавар, зун, намрын турш явлаа. Аймгуудын “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах ажлын багт сургалт хийж, авлигатай тэмцэх чиглэлээр ямар ажил төлөвлөж хийх талаар арга зүйн туслалцаа үзүүлж, зөвлөмж өгч ажилласан.

Эхлэл нь зөв тавигдсан учир энэ ажлын үр дүн гарч эхэлж байна. Тухайлбал, бүх аймаг “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө” хариуцсан ажилтнуудтай болсон байна.

Энэ ажилтнууд төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдгийг мэддэг болжээ.

-Сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярихгүй юу. Гурван өдөр сургалтад суусныхаа үр дүнг гаргах ёстой гэдэг талаар сургалтад оролцогчдод ямар зөвлөгөө, зөвлөмж өгөх вэ?

-Сургалтад хамрагдсан хүмүүс аймаг орон нутагтаа авлигатай тэмцэх чиглэлийн ажлыг хариуцаж явуулдаг гэдгийг дээр дурьдсан. Энэ хүмүүс маань авлигаас урьдчилан сэргийлэх ажил, авлигатай тэмцэх ажлыг хийж хэрэгжүүлэх гэхээр мэдлэг, мэдээлэл дутагдаж байна гэдгээ бидэнд хэлж, ярьдаг байсан. Тухайлбал, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой сургалт явуулах гэхэд манайд энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдээгүй хууль тогтоомж гараагүй учир бэрхшээл учирч байна гэх зэргээр санал бодлоо хэлдэг.

Цаашлаад урьдчилан сэргийлэх ажлыг юу гэж ойлгодог вэ гэхээр тэр бүр мэддэггүй.

Иргэдэд авлигын талаарх ойлголт муу байгаагийн нэгэн адил төрийн албан хаагчид авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг мэдэхгүй байх юм бол тэр ажилд хэзээ ч үр дүн гарахгүй. Зөв зүйтэй хэрэгжихгүй. Тиймээс орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцаж явуулдаг хүмүүсийг Улаанбаатарт нэгэн зэрэг цуглуулж, сургаснаараа орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажил хийхэд учирдаг бэрхшээлийг даван туулах, арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөгөө талаар сайн ажиллаж байгаа аймгуудын туршлагыг бусад аймгуудад түгээх, дэлгэрүүлэх боломж бололцоог туршлага солилцох боломж бололцоог нээж өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид дан ганц сургалтад анхаарах биш оролцогчдыг хооронд нь туршлага солилцуулахад анхаарлаа.
Бид орон нутагт амьдардаггүй учир бодит нөхцөл байдлыг шууд тусгаж ойлгож тэр бүр чадахгүй. Тиймээс орон нутагт нэг аймаг нь ямар чиглэлээр яаж ажилладагийг нөгөө аймаг нь мэдчихээд өөрийнхөө аймагт хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх нь зөв зүйтэй санагдсан юм.

Сургалт хийхдээ зөвхөн авлигын эсрэг, авлигатай тэмцэх ажил гэж явцуураагүй, энэ хүмүүсээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэргээр тодорхой чиглэлээр илүү мэдээлэлтэй болгохыг зорьсон.
Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэх дунд хугацааны стратеги боловсруулж байгаа. Энэхүү стратегийн хүрээнд орон нутагт ямар ажил хийж болох вэ гэдгийг энэ хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа учир илүү сайн мэднэ. Тиймээс стратегийн төслийг боловсруулахад бидэнд дэмжлэг үзүүлэх юм.

Авлигатай тэмцэх газраас хийсэн Төрийн байгууллагын шударга байдлын түвшиний үнэлгээ, Авлигын индекс гэх зэрэг орон нутагт хамааралтай судалгааны дүнгүүд сургалтын үеэр бүгд яригдсан учир энэ мэдлэгдээ түшиглээд орон нутагт авлигатай тэмцэх ажлын гол хөдөлгөгч хүч, гүүр болж яваа энэ хүмүүс ажлаа улам сайн, эрчимтэй хийх байх аа. Ингэж хийвэл сургалтад суусны үр дүн гарна.

Бидний зүгээс мөн энэ хүмүүсэээ нэг удаа сургаад өнгөрөх биш шат дараатай, давтамжтай сургалт зохион байгуулахад анхаарна.

Энэ удаад орон нутгийнхаа иргэдийг авлигатай тэмцэхэд сургаж чадахаар хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болгож чадсан бол дараагийн удаад дүрэм журмын гажуудлыг яаж арилгах, авлигатай тэмцэх ажлаа зөвхөн урьдчилан сэргийлэх ажлаар хязгаарлах биш улам өргөжүүлж ажиллах хэмжээнд сургалт өгөхийг зорих болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us