Нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзунгийн илтгэсэн “Бид Ирээдүйд ямар байх ёстой вэ?” илтгэл
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудад 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “UB Palace”-ын Их танхимд залуучууд зөв шударга байх, өв уламжлалаа дээдлэн эрхэмлэх, хадгалах, түүчээлэх, үлгэр дуурайл авах, эерэг зөв хандлага илтгэл, лекцийг нэр хүнд бүхий, олны танил эрхмүүдтэй уулзалт, “Үнэт зүйлийн боловсрол” арга хэмжээг зохион байгууллаа.
Танд Нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзунгийн илтгэсэн “Бид Ирээдүйд ямар байх ёстой вэ?” илтгэлийг хүргэж байна.
...Залуу хүмүүс аливаа зүйлийг хийхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахдаа хэзээ ч битгий үр дүнг нь шууд хүлээж очоорой. Энэ бол залуу хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа. Би тийм компанид орчихвол эсвэл тийм хүнтэй уулзчихвал сайхан болчихно гэж ойлгоод байдаг. Үр дүн гэдэг өөрөө заавал туулж, өөрийн чинь чармайлтаар гарч ирдэг зүйл болохоос биш бусад хүчин зүйлээс хамаардаг юм биш. Аливаа зүйлийг өөрөө даван туулж, тогтвортойгоор хөдөлмөрлөж байж үр дүнд хүрнэ гэдэг хандлагатай байх хэрэгтэй...
Подкастыг ЭНД ДАРЖ сонсоно уу.