Sep 17, 2014         4

Санхүүгийн зохицуулах хорооны албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн, мөн Санхүүгийн зохицуулах хорооны зарим албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулах үүргийг уг этгээдийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн билээ. Төрийн зарим байгууллагын удирдлага хуульд заасан дээрх үүргийг биелүүлэхгүй байгаа тул хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулах зэрэг зөрчлийг арилгуулахаар тухайн албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байна. 

Авлигатай тэмцэх газар сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоог багасгаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us