Aug 15, 2023         7

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 57 гомдол, мэдээллийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 298 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 78 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us