Jul 18, 2023         5

316 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 223 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 93 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 85 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us