Aug 07, 2023         5

303 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 303 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 104 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 199 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us