Jun 07, 2023         5

Авлигын эсрэг сургалтад 206 иргэн, албан тушаалтан хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж ажиллав.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Сүхбаатар аймгийн Газрын алба, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Хүрээ” амаржих газар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 12 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ.

Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Экспорт, импортын лиценз олгох үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах чиглэлээр мэдээлэл солилцох үйл ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Е-Монгол академи УТҮГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Архивын ерөнхий газар болон импортлогч, экспортлогч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн 140 гаруй хүн оролцов.

Авлигын эсрэг сургалтад 206 иргэн, албан тушаалтан хамруулав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us