Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, батлан хамгаалахын салбарын 90 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэх сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг зохион байгуулах сургагч багш нарыг үе шаттай бэлтгэж, үйл ажиллагаандаа татан оролцуулан хамтран ажилладаг.
Энэ удаа төрийн зарим, салбар байгууллагууд болох эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, батлан хамгаалахын салбар болон төрийн өмчит компанийн төлөөлөл нийт 90 албан хаагчийг сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад хамруулан “Гэрчилгээ” олголоо.
Шинээр бэлтгэгдсэн сургагч багш нар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын гэмт хэргийн ойлголт, авлигын эрсдэлийг үнэлэх аргачлал, төрийн албан хаагчийн ёс зүй, иргэд олон нийтэд авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрхэн ойлгуулж, үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулах нь зэрэг сэдвүүдийг судалж, цаашид өөрийн салбар байгууллага, албан хаагчиддаа энэ төрлийн сургалт, сурталчилгааг хийж, хамтран ажиллахаар болов.
Авлигатай тэмцэх газраас 2021-2022 онд Цагдаагийн байгууллага болон 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран нийт 100 гаруй сургагч багш нарыг бэлтгэн чадавхжуулж, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна.