Dec 13, 2022         4

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

iaac

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн

51 дүгээр тогтоолын хавсралт

 

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Авлигатай тэмцэх газрын нийт 70 м.кв талбайг “Албан хаагчдын цайны газар-кофе үйлчилгээ”-ний зориулалтаар түрээслүүлнэ.

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн

10 цаг 00 минут

Материал хүлээн авах

АТГ-ын Олон нийтийн төв

Санхүү, аж ахуйн алба

Материал нээх хугацаа, хаяг байршил

АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын заал

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн

10 цаг 30 минут

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1м.кв 10,000 /арван мянга/ төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

*Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 3 дахь хэсэг “Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудас”-аар үнэлэх.

*Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай эсэхээ нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ.

*Материалыг бүрэн ирүүлсэн, хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх)-ний хуулбар.

2.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл.

3. Ажиллах хүчний мэдээлэл.

4.Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг (Тогоочийн мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэх бусад нотлох баримтууд)

5.Түрээслэх үнийн санал

 

3.Түрээслэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах:

Хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70112477, 92099009 утсаар авна уу.

Цахим шуудан erdenebaatar@iaac.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 41, АТГ-ын Олон нийтийн төв.

4. Сонгон шалгаруултын материал ирүүлэх.

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн. бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичиж ирүүлнэ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us