Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нь хянаж ажиллав.
Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн МУИС, Сангийн яам, Хүрээ амаржих газар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 11 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэлээ.
Авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК, Татварын ерөнхий газар, Эрчим хүчний яам зэрэг байгууллагад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцаж, дүн шинжилгээ хийсэн байна.