May 31, 2023         4

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна

iaac

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 107 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 253 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд төрийн өмч хөрөнгө болохыг илтгэх тэмдэг, тэмдэглэглээг байршуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний дагуу барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, бизнесийн ёс зүйтэй шударга өрсөлдөх орчинг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгох чиглэлээр холбогдох салбар, байгууллагуудтай уулзах, зөвлөмж хүргүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us