Aug 03, 2010         6

Дуудлага худалдааны тэмдэглэл хуурамчаар үйлдэж, мөнгө завшсан шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад торгох ял оногдуулав /2010.08.03/

Авлигатай тэмцэх газарт шалгасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нягтлан бодогч А.Ундралмаа, дуудлага худалдааны нарийн бичгийн дарга А.Нандинжаргал нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэжээ.

Дээрх ажилтнууд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцны байрыг худалдах албадан дуудлага худалдаа эрхэлж явуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлджээ. Энэ өдөр нь 2009 оны арванхоёрдугаар сарын 9 буюу авлигатай тэмцэх олон улсын өдөр байсан байна.

Дуудлага худалдаанаас иргэн М орон сууцны байрыг 50 сая нэг зуун мянган төгрөгөөр худалдаж авсан байхад дээрх ажилтнууд 43 сая таван зуун мянган төгрөгөөр худалдсан гэж хуурамч тэмдэглэл үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ. Үүнээс болж шүүхийн шийдвэрээр орон сууцны байраа хураалган, албадан дуудлага худалдаанд оруулсан иргэн О-д зургаан сая зургаан зуун мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Хэрэг илрэх үед Х.Ундралмаа, А.Нандинжаргал нар дээрх мөнгийг хохирогч О-д буцаан олгожээ.

Анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд, Х.Ундралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.1-д заасан үндэслэлээр гэм буруутайд тооцож, түүнд нэг сая зургаан зуун хорин мянган төгрөгөөр торгох ял, А.Нандинжаргалд нэг сая наян мянган төгрөгөөр торгох ял тус, тус оногдуулсан шийдвэр гаргажээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us