Nov 30, 2022         3

“Шударга ёсны боловсрол: Гэр бүл, хүмүүжил, төлөвшил” чөлөөт уулзалтыг зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд тус тус ажиллаж, удирдлагаас баталсан тушаал шийдвэртэй танилцаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, шийдвэрлэлт, ёс зүйн хорооны үйл ажиллагаа, батлагдсан төсөв, гүйцэтгэл, хандив, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүдийг судлав.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1820 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударга ёсны боловсрол олгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилгоор “Шударга ёсны боловсрол: Гэр бүл, хүмүүжил, төлөвшил-2” чөлөөт уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав. Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын “Шударга ёсны клуб” ажиллуулж байгаа нэр бүхий 7 сургуулийн 6-8 дугаар ангийн сурагч, эцэг, эхийн төлөөлөл нийт 60 гаруй хүн хамрагдав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us