 
												
												
											
											
										Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд ирэх арваннэгдүгээр сарыг дуустал хөдөө орон нутагт ажиллах үеэрээ хууль сурталчлах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, олон нийтээс мэдээлэл, судалгаа авах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах юм. Ажлын хэсгийн эхний ээлж одоогийн байдлаар Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаад байна.