Sep 15, 2010         8

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна /2010.09.15/

Авлигатай тэмцэх газар бүх аймгийг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын бүх төрийн байгууллага ийм төлөвлөгөө батлуулан, түүнийхээ дагуу авлигаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, зохион байгуулалттай болгохын тулд Авлигатай тэмцэх газраас орон нутагт ажиллах явцдаа арга зүйн туслалцаа үзүүлжээ. Энэ онд тус газрын албан хаагчид бүх аймагт ажилласан бөгөөд одоогоор хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ингэснээр аймгуудын ИТХ-ын дарга нар болон Засаг дарга нарын авлигатай тэмцэх хүсэл зоригийн илэрхийллийг хэмжих боломжтой ажээ.

Сэлэнгэ аймагт ажиллаж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт арга зүйн сургалт зохион байгуулж, авлигын эсрэг хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилттэй танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлж байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Дархан-Уул аймагт ажиллахаар төлөвлөжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us