Apr 03, 2023         5

Авлигын эсрэг сургалтад 759 албан тушаалтныг хамруулав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрчим хүчний үндэсний төв”, ШШГЕГ, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс, “Барилгын хөгжлийн төв”, Боловсролын зээлийн сан, ЦЕГ, ГЕГ, ОБЕГ, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Түүнчлэн “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх хөнгөлөлтийн хэмжээг тогтоох журам”, “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”, “Биокомбинат” төрийн өмчит компанийн ажилтнуудын ёс зүйн дүрэм, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэл, барилгын норм, нормативын сан, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн Хоршоо хөгжүүлэх сан зэрэг баримт бичигт дүн шинжилгээ хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 759 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us