Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ШШГЕГ-ын харъяа анги, нэгтгэлүүдэд ажиллалаа /2010.09.22/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид найм, есдүгээр сард ШШГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь салбар нэгж, анги нэгтгэлүүдэд ажиллалаа. Тухайлбал, ШШГЕГ-ын харъяа хорих 461, 407, 401, 411, 405, 429-р анги, НШГГ болон Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг анги, нэгтгэлийн албан хаагчдад хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх, мэдүүлгийг алдаагүй бөглөх чиглэлээр зөвлөгөө өгч, энэ чиглэлийн гарын авлага материалаар хангаж ажилласны зэрэгцээ албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхолын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа хийлээ. ...
Сургалтад дээрх байгууллагуудаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг 530 албан хаагч хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ авлигатай тэмцэх чиглэлээр санал бодлоо илэрхийлсэн.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулах, олон нийтийн авлигын талаарх мэдээллийг дээшлүүлэх, авлигатай тэмцэх арга барилд сургах чиг үүргийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан хаагчдад сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол хийдэг.
Цаашид ч энэ чиглэлийн сургалт, сурталчилгааны ажлыг ШШГЕГ-ын харъяа хөдөө орон нутаг дахь анги, салбаруудад үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.